1992 онд Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдаж Засаг захиргааны нэгжийн хуульд өөрчлөлт орж улс, аймаг, хот, сум, дүүрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж ирсэн билээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргаа сумынхаа ард иргэд, олон түмний өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлэх сонгогчдынхоо язгуур эрх ашиг хүсэл сонирхлыг илэрхийлэхийн төлөө ажиллаж байна.
Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь анх 1992 онд орон нутгийн сонгууль явуулж сум нь иргэдийн Төлөөлөгчдийн хурал, баг нь иргэд нийтийн хурал гэсэн шинэ зохион байгуулалтад орсон юм. Анх иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 15 төлөөлөгч, 7 тэргүүлэгчтэй бүрэн эрхийн хугацаа 4 жилээр зохион байгуулагдсанаас хойш одоо 15 төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Анх 1992-1996 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Нямжав дарга сонгогдон ажиллаж байсан.
Үүнээс хойш:
1996-1997 онд Н.Уртнасан
1997-2000 онд Н.Нямжав
2000-2004 онд И.Түвдэндорж
2004-2008 онд Н.Амарсанаа
2008-2020 онд Х.Уламсайхан
2020 оноос хойш Д.Мөнхбат нар ажиллаж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь анхны зохион байгуулалтад орсноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Д.Түвдэнбямба, 2008-2022 онд Д.Батбямба нар ажиллаж байсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь одоогийн байдлаар 15 төлөөлөгч, ИТХ-ын даргаар Д.Мөнхбат, Нарийн бичгийн даргаар Д.Хажидсүрэн, ажлын албаны мэргэжилтнээр Д.Байгалмаа нар ажиллаж байна.