Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Мэдээлэл


нийт 137

ИТХ-ын 6-р хуралдаан хуралдав

2025-12-18 46
Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.Үүнд: 1. Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн жилийн хэрэгжилт дүгнэх 2. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний жилийн хэрэгжилт дүгнэх 3. Сумын 2025 оны урианы жилийн төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх 4. Сумын төсөвт байгууллагуудын 2025 оны төсвийн гүйцэтгэл, зарцуулалтыг сонсох, 2026 оны төсөв, бүтэц орон тоо батлах 5. Сумын 2025 оны Орон нутгийн орлого бүрдүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төсөв батлах 6. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдсэн хөрөнгө зарцуулалт, төсөл арга хэмжээний хэрэгжилт, 2026 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт батлах 7. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөө батлах 8. Төсөвт байгууллагуудын эд хөрөнгө актлах 9. Малын хөлийн тоо толгойн албан татвар тогтоох 10. Сумын Ковш ашиглах журам батлах 11. Нохой, муур тэжээх, төлбөр хураамж төлөх журам батлах

Хөшөөт баг Дөрөвийн худаг цахилгаанд холбогдлоо

2025-12-17 39
2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр Хөшөөт багийн Дөрөвийн худгийг цахилгаанд холбох ИТХ-ын шийдвэрийн дагуу Дөрөвийн худагруу 2,3 км шугам татаж цахилгаанд бүрэн холбогдлоо.👍👍👍 📌Хийж гүйцэтгэсэн "Эс Би Эс Эн" ххк-д баярлалаа.👏👏👏

ОНХС-ийн хөрөнгөөр БОХИРЫН МАШИНТАЙ БОЛЖ АЙЛ ӨРХ АЛБАН БАЙГУУЛЛАГЫН БОХИР СОРОХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

2025-10-28 86
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024.12.26-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Сумын 2025 оны төсөв батлагдсаны дагуу 2025 онд Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр БОХИРЫН МАШИН худалдан авсан. Айл өрх, албан байгууллагын захиалга авч бохир сорох ажлыг гүйцэтгэж байна.

ОЛОН ЖИЛИЙН ХУР ХОГ СУУРЬ ТУУРЬ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ

2025-10-23 68
✅Сумын уурын 🏭 зуухны үйл ажиллагаа 1990 ээд оны сүүлээр зогсож барилга байгууламж нурж 👎 😞тухайн үед барилгын туурь хогийг цэвэрлээгүй үлдээж өдий хүрсэн. Дээрх хог хаягдал нь орчны бохирдол үүсгэхийн зэрэгцээ сумын өнгө үзэмж, иргэдийн амьдрах орчинд муугаар нөлөөлөх мөн дээр нь хог нэмж хуримтлагдан хур хог үүссэн байсныг сумын ИТХ-ын дарга Х.Уламсайхан цэвэрлэх ажлыг санаачлан ИТХ- төлөөлөгч нар дэмжин хамтран зам засварын ажлыг гүйцэтгэж буй газарт хүсэлт 📑хүргүүлсний улмаас цэвэрлэх ажлыг эхлээд байна.👍👍👍 БАЯНХАНГАЙ СУМЫН ИТХ ЗДТГ

БҮЖИНХЭН ЦЭЦЭРЛЭГ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛНО

2025-09-25 85
Сумын Бүжинхэн цэцэрлэг 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламжийн төсөл хөтөлбөрт хамрагдан ажлын хэсэг хүлээн авсан боловч цэвэр усны асуудлыг шийдвэрлээгүйн улмаас ариун цэврийн байгууламж хэвийн ажиллах, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 6-р сарын-06 д холбогдох дээд газруудад дээрх төсөл хөтөлбөрийн магадалшгүй ажлын зардлаар гүний худаг гаргуулах тухай хүсэлтийг хүргүүлэн ажилласны үр дүнд Боловсролын ерөнхий газрын хөрөнгө оруулалт хэрэгжилт зохицуулалтын газар, Барилгын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тендерийн техникийн зөвлөл 2025 оны 9-р сарын 25 ний өдөр хуралдаж магадалшгүй ажлын зардлыг батлан гүний худгийг 10-р сард багтаан хэрэгжүүлэхээр боллоо.

ЭРГЭН ДУРСАХУЙ-2025

2025-09-20 83
Баянхангай суманд 1977 оноос хойш ажиллаж амьдарч байсан, одоо ажиллаж амьдарч байгаа нийт ахмадууд "ЭРГЭН ДУРСАХУЙ"-2025 уулзалт 2025.09.20-ны өдөр болж нийт 70 гаран ахмад цуглаж нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Ахмад буурлууд та бүхэн минь урт наслаж удаан жаргаарай.

МЭНДЧИЛГЭЭ

2025-09-01 54

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХУДАГТАЙ БОЛЛОО

2025-08-18 52
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгч нараас иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, амрах орчин нөхцөлийг сайжруулах саналыг гарган дээрх ажлын хүрээнд сумын цэцэрлэгт хүрээлэнд худаг усны 💦асуудлыг шийдвэрлэн гүний худаг гаргуулан мод,🌲🌿☘️ зүлгийг услах ургуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллав.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААНААР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН ХЭРЭГЖИЛТ

2025-08-18 51
Тариалангийн газар эзэмшигч Монголын Үндэсний дээд сургууль болон Багжагс ХХК /Баттогтох/ нар нь иргэдийн зорчих хэсгийг хааж талбайгаа хашаажуулсан байсан зөрчлийг арилган иргэдийн нээлттэй зорчих зам талбайг чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллаа. ИТХ, ЗДТГ

ГХУСАЗСЗ-ӨӨС ГҮҮРНИЙ ЭВДРЭЛ ЗАСВАРЛАВ

2025-08-17 49
Сумын төвд байрлах үерийн далангийн гүүрний эвдрэлийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн хөрөнгөөр засварлан иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг хийж гүйцэтгэн ажиллав.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТ ХИЙГДЭВ

2025-08-14 48
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ИТХ-ын төлөөлөгч нараас иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, амрах орчин нөхцөлийг сайжруулах саналыг гарган дээрх ажлын хүрээнд сумын цэцэрлэгт хүрээлэнд 250М2 талбай цутган хиймэл зүлэг дэвсэж, усан оргилуурыг ажилд оруулж орчмын тохижилтын ажлыг хийж хүүхэд багачуудын тоголж наадах цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллав.

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС АРГАЛАНТ, БАЯНХАНГАЙ, ЛҮН СУМЫН 13 ӨРХӨД ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ӨНӨӨДӨР ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

2025-07-29 35
2025 оны 07 дугаар сарын 24-ний орой дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, салхины дундаж хурд 14-18 м/с хүрсэн байгалийн аюултай үзэгдэл болсон. Уг үзэгдэл манай аймгийн Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Жаргалант, Угтаал, Бүрэн, Зуунмод, Аргалант сумдын нутгаар голчлон дайрсны улмаас их хэмжээний хохирол амслаа. 1. Сумын төвийн болон Цавхангай хорооллын айл өрхүүдийн хашаа хороо, байшингийн дээвэр хуурч унах эвдэрсэн. 2. 68 өрхийн 79 гэр нурж их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн 3. Төрийн байгууллагын 10 объектын дээвэр хууларч, эвдэрсэн 4. Төрийн байгууллагын 4, хувь иргэний 16-н авто машины гэрэл, шил хагарсан 5. 3-н ААН-ийн хүлэмж болон бусад эд зүйл сүйдсэн 6. Сумын хэмжээнд 383 толгой мал хорогдсон байна. Сумын онцгой комиссоос арга хэмжээг авч ажилласан. Сумын хэмжээнд хохирол учирсан айл өрх албан байгууллагын хохирлын хэмжээ тогтоох, үхсэн малын сэг зэм устгах, ариутгах, Сумын төвд унаж хугарсан мод, барилгын дээврийн шифр цэвэрлэх ажлыг хийв. Мөн Лүн, Баянхангай сумын Атарын гуанз чиглэлийн 35 кВт-ын 76 тулгуур, 10 кВт-ын 12 тулгуур, өндрийн 0,4-ийн 4 тулгуур нийт 92 тулгуур сэргээн босгох, шугамын утас татах ажилд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани болон орон нутгаас нийт 177 алба хаагч, ажилтан, 44 автомашин, техниктэй ажиллаж хэвийн цахилгаантай болсон. Байгалийн давагдашгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчтэй салхи шуурганд нурж дахин ашиглах боломжгүй гэртэй болсон 54 айл өрхөд гэр олгох асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлснээс 13 гэр шийдвэрлэж Аргалант-5 өрх, Баянхангай-4 өрх, Лүн-4 өрх нийт 13 айл өргөө цагаан гэртэй болсон. Тухайн гэрүүд нь шалтай, тоононы сүүлийн үеийн арамтай, хөшигтэй, гэрийн модны чанар сайтай байснаас гадна 1 гэр нь шалны орчин үеийн халаалттай байна. Цаашид болзошгүй цаг агаарын хүндрэл салхи шуурга, үер уснаас урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ УРИАЛЖ байна. Төв аймгийн Онцгой комисс, Баянхангай сумын Онцгой комисс

Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм

2025-07-21 35
Хатуу хучилттай авто замд 50 метрийн дотогш хариулгагүй мал, 🐎🐂🐐🐑тэжээвэр амьтдыг оруулахгүй байх.‼️‼️‼️

ИХ НАС-2025

2025-07-10 39
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Баянхангай сум үүсэн байгуулагдсаны 48 жилийн ойн баяр наадмын ИХ НАСНЫ морины уралдаанд; 1. Түрүү магнайд Баянхангай сумын Б.Жамбалдоржийн бор, 2. Аман хүзүүнд Баянхангай сумын О.Мягмардоржийн цоохор, 3. Айргийн гуравт Баянхангай сумын Г.Өлзийхутагийн хээр, 4. Айргийн дөрөвт Лүн сумын Б.Одбаярын бор, 5. Айргийн тавд Баянхангай сумын Н.Пүрэвсүхийн буурал морь тус тус хурдаллаа.

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%