Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Мэдээлэл


нийт 137

МЭНДЧИЛГЭЭ

2025-01-13 117

ХӨШӨӨТ БАГИЙН ИРГЭД НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДАВ.

2025-01-10 114
Хөшөөт багийн Иргэдийн Нийтийн хурал 2025.01.10-ны өдөр хуралдав. Хуралдаанаар 1. Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргалагч сонгох 2.Багийн Иргэдийн Нийтийн хурлын зөвлөл байгуулах 3.Тооллогын комисс байгуулах 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгох, уламжлах гэсэн асуудал хэлэлцлээ. Хурлын ажлын алба

ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖ АЖИЛЛАЛАА

2025-01-07 69
Хөшөөт багийн нутаг Интер агро ххк -ийн эзэмшлийн хашаанд /2025.01.07-нд 12 цагийн үед гал гарсан дуудлага ЗДТГ-т ирж дуудлагын дагуу алба хаагчид очиж ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан. Тус ногооны талбайн хашаанд байсан манаачийн гэр нь шатсан хойд талын байшингийн дээвэр галд автаж байсанг унтраасан. Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааж ажиллалаа.

Спорт заалны засварын ажил дуусав

2025-01-06 80
Спорт заалны халаалтыг бүрэн сольж дотор ханыг акустик хавтангаар доторлож шалны тойрсон хэсгийг будаж дуусгав. ОНХС-ын хөрөнгөөр хийгдэв. 20,0 сая Засварын ажилд хяналт тавьж хамтран гар бие оролцож хийлцсэн иргэддээ талархая

ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж байгаа Заалны засварын ажилд хяналт тавьж ажиллав.

2024-12-20 100
Заалны паарыг нийтэд нь шинэчиллээ мөн дотор ханыг акустик хавтангаар доторлолоо. нийт хөрөнгө оруулалт 20,0 сая төгрөг.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ИТХ-ЫН ДАРГА Н.ЭНХБОЛД НАР МАНАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-12-11 110
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ИТХ-ын дарга Н.Энхболд болон бусад албаныхан Баянхангай суманд ажиллаж “Нүүдэлчин агро ферм”, “Харүмафүжи сүүний ферм”-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БОЛОРТУЯА “БАТЛАМЖ” ГЭРЭЭГЭЭ ХИЙЛЭЭ

2024-12-04 669
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар сумын Засаг даргаар сонгогдож томилогдсон Засаг дарга нартай “Батламж” гэрээ байгуулан энгэрийн тэмдэг, албан үнэмлэх гардуулж, анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга М.Отгонбат болон бодлогын хэлтсийн дарга нар, төрийн албан хаагчид оролцлоо.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-12-03 264
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ 27 СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ АЖЛЫН АЛБА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

“ЗӨВ ХАНДЛАГА- ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНЫ ТАЙЛАН

2024-12-02 108
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын удирдамжийн дагуу төрийн албан хаагч иргэдийн дунд авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэд төрийн байгууллагын идэвхи оролцоо санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор 1. Төсөвт байгууллагуудад “ЗӨВ ХАНДЛАГА- ЭЕРЭГ НӨЛӨӨ “ аяныг сурталчлах тойрон аялал 2. “ЗӨВ ХАНДЛАГА- ЭЕРЭГ НӨЛӨӨ” контентыг иргэдэд цахимаар сурталчлах 3. Байгууллагууд сонгосон сэдвээр шторк бэлтгэж сурталчлах 4. “ЗӨВ ХАНДЛАГА- ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяны хүрээнд иргэдийн дунд “ШАГАЙН ХАРВААН” тэмцээн зохион байгуулах гэсэн ажил арга хэмжээг зохион байгууллаа. Төсвийн 5 байгууллагаар аялах туг уриа лозонг аялуулж төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэв. Нийт 82 албан хаагч мэдээлэл авсан. "ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ" аяны хүрээнд эрүүл мэндийн төвөөс авлигагүй, хүнд сурталгүй, ёс зүйтэй үйлчлүүлэхийг уриалж видио контент хийж цахимаар иргэдэд хүргэлээ. Нийт 2800 иргэний хандалт авсан. Эрүүл мэндийн төвийн хамт олонд ТАЛАРХАЛ хадгалуулав. “ЗӨВ ХАНДЛАГА- ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяны хүрээнд иргэдийн дунд “ШАГАЙН” тэмцээн зохион байгуулж 3 баг амжилттай оролцож Н.Амарсанаа ахлагчтай баг түрүүллээ.Нийт 30 иргэн хамрагдсан. Тайланд зураг хавсаргав.

ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМ “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНД НЭГДЛЭЭ

2024-11-27 202
ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМ “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНД НЭГДЛЭЭ Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэд, байгууллагын идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” аянг 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд өрнүүлнэ.

БАЯНХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Б.БОЛОРТУЯАГ ТОМИЛУУЛАХААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД УЛАМЖЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-11 121
БАЯНХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Б.БОЛОРТУЯАГ ТОМИЛУУЛАХААР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД УЛАМЖЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ ✅Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2024 оны 11-р сарын 11 өдөр хуралдаж сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцогчдын 66.6% буюу олонхын саналаар Батбаярын Болортуяаг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв.

ИТХ-ын тов

2024-11-06 154
Ээлжит бус 1-р хуралдаан

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%