Хөшөөт багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагч хурлын зөвлөл багийн засаг дарга сонгох иргэдийн нийтийн хурал 2025 оны 01-р сарын 10-ний өдрийн 11:00 цагт сумын соёлын төвд болно.
Иргэд та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцож багийн засаг даргаа сонгохыг урьж байна.
Багийн засаг даргад нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:
1. Бүрэн дундаас дээш боловсролтой
2. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх.
3. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх.
4. Ял шийтгэл хүлээж байгаагүй байх.
Жич: Холбогдох баримт бичиг мөрийн хөтөлбөрөө боловсруулан 01-р сарын 08-ны өдрийн 16:00 цагаас өмнө ИТХурлын ажлын албанд өгнө үү.
ИТХурлын ажлын алба