Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ТӨМӨРЧӨДӨР ИТХ-ЫН ДАРГА Н.ЭНХБОЛД НАР МАНАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА

2024-12-11

“Нүүдэлчин агро ферм” 2018 оноос сүүний кластерын стандарт загвар фермийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан.
Кластер цогцолбор гурван фермд одоогоор Монбельярд үүлдрийн 1000 толгой саалийн үнээтэй. Төсөлд одоогоор 30 өрх хамрагдсан бөгөөд төслийн үр дүнд орон нутагт 100 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдаж, дотоодын сүүний үйлдвэрүүдэд есөн сая литр сүү нийлүүлээд байна.
Мөн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм” 150 үхэртэй, Япон технологиор органик сүү үйлдвэрлэдгээрээ онцлогтой.
Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн “Цуна Монгол Дай” ХХК
Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 1800 хүүхдийг өдөр бүр 200 гр цэвэр сүүгээр хангаж байна. Цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмж бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.
Бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%