Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Мэдээлэл


нийт 137

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ‼️

2025-03-24 106
Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ хугацаанд ой хээрийн түймрээс сэргийлж маш болгоомжтой байхыг анхааруулж байна. Иргэн та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг мэдэж байх ёстой вэ? -Асаасан гал, чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, -Ил задгай гал түлэхгүй, татсан тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй байх, -Үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших, -Хавар, намрын улиралд өвс ихтэй газраар автомашин, мотоцикльтэй зорчихгүй байх, -Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн Засаг захиргаанд яаралтай мэдээлэх.

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2025-03-10 106
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР БУЮУ МАРТЫН 8-НЫ БАЯРЫН ХҮРЭЭНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 03 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран Баярын хурал, Волейбол, караоке тэмцээнүүдийг зохион байгууллаа. ❇️ Волейболын тэмцээнд 7 баг өрсөлдсөнөөс 🥇1-р байр ЭМТ-ийн баг тамирчид 🥈2-р байрыг Найрамдал багийн тамирчид, 🥉3-р байрыг ЕБС-ийн баг тамирчид тус тус эзэллээ. ❇️ Эмэгтэйчүүдийн баярын хүрээнд зохион байгуулагдсан Баярын хуралд нийт сумын 85 эмэгтэйчүүд хамрагдсан. Хүрэлцэн ирсэн бүх ээжүүд эмэгтэйчүүдээ халуун виноггоор угтан авлаа. Баярын хурлыг нээж сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж өргөмжлөлт ээжүүдэд өргөмжлөл тууз гардуулсан. ❇️ Сумын уран сайханчид хүндэтгэлийн концерт тоглов. ❇️“Караоке” тэмцээнд баг байгууллагаа төлөөлсөн 8 баг оролцсоноос 🥇1 -р байрыг Найрамдал "Цомирлог" баг 🥈 2- р байрыг ЭМТ-ийн баг 🥉3- р байрыг Цэцэрлэгийн багууд тус тус эзэлж оройн үдэшлэг сайхан боллоо.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

2025-03-06 108
ИТХ-ын даргын 2025.03.06-ны өдрийн А/02 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төсөвт байгууллагуудаар 2025 оны 03-р сарын 06-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Төсөвт байгууллагуудын - Цаг ашиглалт, цагийн бүртгэл хөтлөлт - Цэвэрлэгээ үйлчилгээ - Эм тариа, шатахуун, хоол хүнсний нөөцлөлт, хадгалалт - Үдийн цай, байрны хүүхдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны меню ордер дээж - Цаг үеийн нөхцөл байдалтай танилцах - Санал гомдол хүлээн авч зөвлөн ажиллав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2025-02-27 124

УРИЛГА

2025-02-26 122

АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2025-02-25 227
Баянхангай сумын Хөшөөт багийн малчин Д.Батцэнгэл, М.Батбаяр нарын шагналыг Аймгийн шагнал гардуулах ажлын хэсэг, Сумын ИТХ-ын дарга Х.Уламсайхан, Сумын Засаг дарга Б.Болортуяа, Орлогч дарга Л.Мягмардорж, Багийн засаг дарга Б.Дулмаа нар гардуулан өглөө.

Сар шинийн баярыг угтан "Дөрвөн бэрх" тэмцээн зохиогдлоо

2025-02-25 148
Сумын соёлын төвөөс Үндэсний өв уламжлалаа нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтан зохион явуулсан "Дөрвөн бэрх" тэмцээнд нийт 6 баг оролцож 1-р байрыг Цэцэрлэгийн "Алтан шагай" баг 2-р байрыг Уяачдын холбооны "Таван эрдэнэ" баг 3-р байрыг Эрүүл мэндийн төвийн "Болор шагай" багууд тус тус эзлэв. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

"Сар шинийн баяр"-ыг угтаж ХБИ-ийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.

2025-02-21 123
17-р жарны модон могой жилийн "Сар шинийн баяр"-т зориулсан сонсголгүй иргэдийн дунд зохион явуулсан үндэсний бөхийн барилдаан амжилттай боллоо. Нийт 10 бөх тойргоор барилдсан. Баянхангай сумын иргэн Л.Эрдэнэочир-т Иргэдийн төлөөлөгчийн хурал болон Засаг даргын тамгын газраас тус барилдааныг амжилттай зохион байгуулсанд талархаж ТАЛАРХАЛ гардуулав.

"Сар шинийн баяр"-т зориулсан хүчит 32 бөхийн барилдаан боллоо

2025-02-20 99
Ивээн тэтгэгч: Аймгийн аварга малчин Б.Мэндсайхан /ууцны хонь, 500.000 төг/ Аймгийн аварга малчин Р.Очирхүрээ /ууцны хонь, 400.000 төг/ Аймгийн аварга малчин С.Төрбат /ууцны хонь, 300.000 төг/ Аймгийн аварга малчин Б.Цэрэнноров /ууцны хонь, 300.000 төг/ Сумын аварга малчин М.Жанлав / 150.000 төг/ Сумын аварга малчин Г.Отгонбаатар / 150.000 төг/ Найрамдал багийн иргэн Р.Энхтайван /240.000 төг/ Төлөөлөгч Ц.Энхболд / 150.000 төг / Иргэн В.Төмөрчөдөр /200.000 төг/ Төлөөлөгч С.Баярсайхан /50.000 төг/

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ СУМАНД АЖИЛЛАА

2025-02-17 96
Ажлын хэсгийн ахлагч Төрийн Албаны Зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын референт О.Болор-Эрдэнэ, гишүүд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүний нөөцийн мэргэжилтэн О.Ариунаа, Архивын Ерөнхий газрын Мэдээлэл, лавлагааны төвийн эрхлэгч Б.Адъяа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн нар ажиллаа. Төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалтыг цаасан болон “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд үнэн зөв, бүрэн оруулж буй байдалд хяналт хийв. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэх, Төрийн албаны хууль тогтоомж төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн хэрэгжилт, төрийн албан дахь жендэр, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа, Ёс зүйн дэд хороо хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч, санал хүсэлт хүлээн авч ажиллаа.

"Цагаан сар-2025" үзэгслэн худалдаа зохион байгуулагдлаа

2025-02-10 90
Уламжлалт сар шинийн баярыг угтан сумаас орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх мөн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих иргэдэд сурталчилан таниулах зорилгоор "Цагаан сар-2025" үзэсгэлэн худалдааг сумын Соёлын төвд зохион байгууллаа. Оролцсон нийт Хоршоо, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчид та бүхэнд талархая. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Худгийн мөс цэвэрлэгээ тогтмол хийж байна

2025-01-23 79
ЗДТГ-ын мэргэжилтэн албан хаагч багийн засаг дарга, иргэд сар бүр сумын төвийн ундны усны 2 худгийн мөсийг цэвэрлэж ажиллаж байна.

НАЙРАМДАЛ БАГИЙН ИРГЭД НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДАВ.

2025-01-20 145
1. Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргалагчаар Д.Төрбат сонгогдлоо. 2.Багийн Иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа. Дарга Д.Төрбат Найрамдал багийн засаг дарга М.Сугаргариг Найрамдал багийн иргэн М.Эрдэнэбат Найрамдал багийн иргэн С.Баярмаа Найрамдал багийн иргэн С.Мөнгөнчимэг 3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн нууцаар санал хураалт явуулж, нийт 299 хүн санал хураалтанд оролцлоо. Нэр дэвшигч М.Сугаргариг олонхи буюу 185 иргэний санал буюу 61,8 %-ийн санал авч Найрамда багийн Засаг даргаар улиран ажиллахаар иргэдийн итгэлийг хүлээн сонгогдлоо. Хуралдаандаа хүрэлцэн ирж идэвхитэй орллцсон иргэд, малчид та бүхэндээ баярлалаа. Хурлын ажлын алба

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2025-01-14 79
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан. Үндсэн хуулийн оршилд “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг тунхагласан” бөгөөд улс төрийн ардчилал, олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, төрийн эрх мэдэл хуваарилах, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, Үндсэн хуулийн хяналтын институтыг анх удаа баталгаажуулсан юм

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%