XVII-р жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн "Сар шинийн баяр"-т зориулан зохион байгуулсан барилдаанд улс аймаг сумын цолтой 32 бөх барилдаж Төв аймгийн Сүмбэр сумын харьяат дүнжингарав бөхийн дэвжээний бөх Улсын начин Г.Ганжад түрүүлж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Аймгийн арслан Түвшинтөгс үзүүрлэж, их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Монгол улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Заамар сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх Аймгийн арслан Л.Даваажамц нар шөвгөрлөө. Энэхүү барилдааны "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Аймгийн начин Э.Чойням, "Уран барилдаан"-ы шагналыг Сумын заан Г.Эрхэмжаргал нар хүртлээ.
Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж явах болтугай.
Элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж
Буурал дээдсээ хүндэтгэн золгож Буянт жилээ угтан золгож
Хөхөгчин хэмээх модон могой жилдээМонгол зон олон минь
Сар шинэдээ сайхан шинэлээрэй