2025-07-29
12
2025 оны 07 дугаар сарын 24-ний орой дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, салхины дундаж хурд 14-18 м/с хүрсэн байгалийн аюултай үзэгдэл болсон. Уг үзэгдэл манай аймгийн Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Жаргалант, Угтаал, Бүрэн, Зуунмод, Аргалант сумдын нутгаар голчлон дайрсны улмаас их хэмжээний хохирол амслаа.
1. Сумын төвийн болон Цавхангай хорооллын айл өрхүүдийн хашаа хороо, байшингийн дээвэр хуурч унах эвдэрсэн.
2. 68 өрхийн 79 гэр нурж их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн
3. Төрийн байгууллагын 10 объектын дээвэр хууларч, эвдэрсэн
4. Төрийн байгууллагын 4, хувь иргэний 16-н авто машины гэрэл, шил хагарсан
5. 3-н ААН-ийн хүлэмж болон бусад эд зүйл сүйдсэн
6. Сумын хэмжээнд 383 толгой мал хорогдсон байна.
Сумын онцгой комиссоос арга хэмжээг авч ажилласан. Сумын хэмжээнд хохирол учирсан айл өрх албан байгууллагын хохирлын хэмжээ тогтоох, үхсэн малын сэг зэм устгах, ариутгах, Сумын төвд унаж хугарсан мод, барилгын дээврийн шифр цэвэрлэх ажлыг хийв.
Мөн Лүн, Баянхангай сумын Атарын гуанз чиглэлийн 35 кВт-ын 76 тулгуур, 10 кВт-ын 12 тулгуур, өндрийн 0,4-ийн 4 тулгуур нийт 92 тулгуур сэргээн босгох, шугамын утас татах ажилд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани болон орон нутгаас нийт 177 алба хаагч, ажилтан, 44 автомашин, техниктэй ажиллаж хэвийн цахилгаантай болсон.
Байгалийн давагдашгүй аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчтэй салхи шуурганд нурж дахин ашиглах боломжгүй гэртэй болсон 54 айл өрхөд гэр олгох асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлснээс 13 гэр шийдвэрлэж Аргалант-5 өрх, Баянхангай-4 өрх, Лүн-4 өрх нийт 13 айл өргөө цагаан гэртэй болсон. Тухайн гэрүүд нь шалтай, тоононы сүүлийн үеийн арамтай, хөшигтэй, гэрийн модны чанар сайтай байснаас гадна 1 гэр нь шалны орчин үеийн халаалттай байна.
Цаашид болзошгүй цаг агаарын хүндрэл салхи шуурга, үер уснаас урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ УРИАЛЖ байна.
Төв аймгийн Онцгой комисс, Баянхангай сумын Онцгой комисс