2025-05-14
93
Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу аймаг, сумын хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хот хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд хийгдээгүй тохиолдолд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймаг, орон нутгаас аймгийн хэмжээнд газар зохион байгуулалт, хот байгуулалтын бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөний баримт бичиггүй сумдыг төлөвлөлтийн баримт бичигтэй болгох, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусахаас өмнө төлөвлөгөөг дахин боловсруулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор байгаль орчныг харгалзсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлснээр нутаг бэлчээрээ зүй зохистой, тогтвортой ашиглах боломж бүрдэнэ. Иргэд малчид хаана ямар газар юу юунд зориулагдсан, хаана бэлчээр сайтай хаана юу юу баригдах гэх мэт мэдээлэл нээлттэй болно.