Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

“АЛТАН ХАЙЧ-2025” ХОНЬ НООСЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЛОО

2025-06-21

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн түүхэнд шинэ үсгээр бичигдэж, монгол түмний оршихуйн дархлаа болсон уламжлалт өв соёлын гайхамшиг, нүүдэлчдийн өв соёлыг шинжлэх ухаан, технологийн шинэ цагийн ололттой хослуулан шинэ шатанд хөгжүүлэхийн эхлэл болсон энэхүү тэмцээнд эх орны өнцөг булан бүрээс 100 гаруй малчин, хонь ноослогчид хүрэлцэн ирж оролцсон билээ.
Тэмцээний “ГАР ХАЙЧ”-ны төрлийн Тэргүүн байрт: Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Монгол Улсын аварга малчин Шагдарсүрэнгийн Батмагнай /981.8 оноогоор/
“ГАР ХАЙЧ”-ны төрлийн 2 дугаар байрт: Төв аймгийн Баянхангай сумын малчин Гантөрийн Ганбаяр /976.3 оноогоор/
“ГАР ХАЙЧ”-ны төрлийн 3 дугаар байрт: Өвөрхангай аймгийн Хужирт сумын малчин, Монгол Улсын аврага малчин Жамъяангийн Цэрэндорж /963,8 оноогоор/
“ГАР ХАЙЧ”-ны төрлийн Тусгай байрт: Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин, Аймгийн аварга малчин Батболдын Лхагвадорж /910 оноогоор/ тус тус шалгарлаа.
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны сонирхогчдын түвшний Тэргүүн байрт: 8 минут 14 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Азбаяр
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны сонирхогчдын түвшний 2 дугаар байрт: 10 минут 15 секундэд 5 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Гантөмөрийн Болд-Эрдэнэ
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны сонирхогчдын түвшний 3 дугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын малчин Жаргалын Баяртөгс
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны сонирхогчдын түвшний тусгай байрт: 9 минутад 5 хонь хяргасан амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Эрдэнэболдын Баасанцэрэн нар тус тус тодорлоо.
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны мэргэжлийн түвшний Тэргүүн байрт: 10 минут 52 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны мэргэжлийн түвшний 2 дугаар байрт: 11 минутад 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгйин Түвшрүүлэх сумын малчин Лхагвасүрэнгийн Сэржбүдээ
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны мэргэжлийн түвшний 3 дугаар байрт: 13 минут 30 секундэд 10 хонь хяргасан амжилтаар Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Гантулгын Мягмар-Очир
“ЦАХИЛГААН ХАЙЧ”-ны мэргэжлийн түвшний Тусгай байрт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин Дорждэрэмийн Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.
Архангай аймгийн Хотонт сумын малчин Эрдэнэцогтын Баасандорж 8 цагт 455 хонь хяргасан амжилтаар Монгол Улсын рекордыг тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 2026 онд зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцох “Батламж”-аа гардан авсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%