1. Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргалагчаар Г.Оюунцэцэг сонгогдлоо.
2.Багийн Иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийн дарга Г.Оюунцэцэг
Хөшөөт багийн засаг дарга Б.Дулмаа
Хөшөөт багийн иргэн С.Баярсайрхан
Хөшөөт багийн иргэн Н.Бүжидмаа
Хөшөөт багийн иргэн Г.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.
3. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн нууцаар санал хураалт явуулж, нийт 205 хүн санал хураалтанд оролцлоо. 1 саналын хуудас хүчингүйд тооцогдсон. Нэр дэвшигч Б.Дулмаа олонхи буюу 103 иргэний санал буюу 50,2%-ийн санал авч Хөшөөт багийн Засаг даргаар ажиллахаар иргэдийн итгэлийг хүлээн сонгогдлоо.
Хуралдаандаа хүрэлцэн ирж идэвхитэй орллцсон иргэд, малчид та бүхэндээ баярлалаа.
Хурлын ажлын алба