Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХVII хуралдаан хуралдлаа.

2024-04-26

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХVII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн ажиллаа. Үүнд.
1.УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүй байршуулах байршлыг хоёр цэгт тогтоон ажиллаа. Үүнд / ✅️Тамгын газрын албан хаагчдын байрнаас хуучин эрүүл мэндийн төвийн байрын хооронд хашааны урд талд, ✅️Цавхангай хороолол нийтийн 00-ийн баруун талд
2. УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хорооны дарга гишүүдийг хэлэлцэн саналыг аймгийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
3. Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах мандатын тоо Найрамдал 1-р баг 9, Хөшөөт 2-р баг 6 байхаар тогтоолоо.
4. Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авч тоолох хэсгийг Найрамдал, Хөшөөт гэж байгууллаа
5. Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого батлав.
6.Хөдөө аж ахуйн техник хэрэгсэл түрээслэх журам батлав
7.Үдийн хоолны амт чанар, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тайланг хэлэлцэв.
8.Хүний эрх жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн төлөвлөгөөг батлав.
9. Сумын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай. Үүнд: Сумын төвийн урд засмал дагуу шатахуун түгээх станцын 0.3га газар эзэмшүүлэх / дуудлага худалдаа/, засмал зам дагуу мод тариалах 10га газар, Естийн энгэр (оршуулагын)2га газрыг тус тус төрийн байгууллагын зайшгүй хэрэгцээнд авах
10. Малын тоо толгойн 2024 оны албан татварыг 0 төгрөгөөр тогтоон Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэн хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%