Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Баяр наадмын үеэр ГХУСАЗСЗ-өөс "Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах" арга хэмжээг хэрэгжүүлж ажиллав.

2024-07-10

- Сумын цахим вэб сайт болон facebook хуудаснаа хурдан морь унаач хүүхдэд өгөх зөвлөмж удаа дараа нийтэлсэн.

- Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уяач, малчдад унаач хүүхдийн эрхийг хамгаалах санамж бичиг, гарын авлага тарааж сэрэмжлүүлэг хүргэж уулзаж ярилцаж ажилласан. Нийт сумын уяачдын 3 галаар орж уралдаанч хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай нийт 16 хамтарсан гэрээ хийж пратикал даатгалтай хамтран нийт 32 хүүхдийг ослын даатгалд хамруулж ажиллав.

   - Сумын баяр наадмын хурдан морины уралдаан болон бэлтгэл, сунгааны үеэр  хүүхэд мориноос унаж бэртсэн 1 хүүхэд бүртгэгдсэн. Хурдан морины уралдаантай холбоотойгоор өөр ямар нэг байдлаар бэртэж гэмтсэн, хохирсон тохиолдол орон нутагт бүртгэгдээгүй сайхан наадлаа.

- Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа комисс морин уралдааны замаар зөвхөн эмнэлэг, цагдаа, зохион байгуулагчид болон А мандат авсан тээврийн хэрэгсэл /4 өөс дээш өгөхгүй/ гэсэн дөрвөн төрлийн автомашинаас өөр тээврийн хэрэгсэл явуулахгүйгээр зохион байгууллаа.

- Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа комисс морин уралдаанд оролцогч уралдаанч хүүхдийн нас, хамгаалах хувцас хэрэгсэл,  эмээл  хэрэгсэлд хяналт тавьж зөвлөж ажиллаа.

- Хурдан морины уралдаан зохион байгуулж байгаа комисс болон албан хаагчид зөрчлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлан ажиллав.

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%