Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийг явцыг дүгнэх тухай

Огноо: 2023-12-20 Дугаар:01 Нээгдсэн:49

 

Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийн  2023 оны

хэрэгжилтийг явцыг дүгнэх тухай 

 

Сумын Засаг дарга С.Баярмаагийн өргөн мэдүүлсэн “Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын ололт амжилт, хэрэгжилтийн тайлан, мэдээлэл, Хурлын Төлөөлөгчдөөс гарсан саналыг ХЭЛЭЛЦЭЭД:

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XII Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дэвшүүлсэн 8 бүлэг 47 зорилт 143 арга хэмжээ бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн явцыг 91,8 хувийн гүйцэтгэлтэй /ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН/ гэж дүгнэсүгэй.

2.Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг бататгаж, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхээр тодорхой арга хэмжээ авч, шаардлагатай төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, хэрэгжилтийг бүрэн хангаж, хяналт тавьж, дутагдалтай хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэн, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж, төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга ( С.Баярмаа)-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Хороодод үүрэг болгосугай.

 

ДАРГА                           Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%