Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

2023 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

Огноо: 2023-12-20 Дугаар:09 Нээгдсэн:57

                                    2023 оны сумын газар зохион байгуулалтын

                              төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2024 оны газар

                                   зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

2023 оны тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар сумын Засаг дарга С.Баярмаагийн өргөн барьсан мэдээллийг хэлэлцээд, Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.4, 35 дугаар зүйлийн 35.1.13 дэх заалт, “Газрын тухай хууль”–ийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сумын Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн биелэлтийг 70 хувьтай биелүүлсэн / ТОДОРХОЙ ҮР ДҮН ХҮРСЭН/ гэж дүгнэсүгэй.

2. Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

3. Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж, газрын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар  чанартай гүйцэтгэж, ард иргэдэд хүртээмжтэйгээр зохион байгуулж Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг үр дүнд хүргэн цаашид хийх ажлуудыг зохион байгуулалтаар хангаж, ажлын явц мэдээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанд тайлагнаж ажиллахын сумын Засаг дарга (С.Баярмаа)-д даалгасугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, газар, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороо (Д.Оюунгэрэл)-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                           Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%