Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2024-02-27 Дугаар:01 Нээгдсэн:23

                                                        Төлөвлөгөө батлах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.7 дах заалт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 16-р хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, зөвлөл, ажлын албаны төлөвлөгөөг  2 дугаар хавсралтаар, хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөөг төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын холбоотой баримт бичгийн боловсруулалт, техник зохион байгуулалтыг сайтар хангуулж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг  чиглэл өгч хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Хурлын зөвлөл, хурлын хороодын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Хажидсүрэн) тус тус үүрэг болгосугай.

3.Хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг хуралдаанд бүрэн хэлэлцүүлж, шинээр батлах бодлогын баримт төсөлд иргэд олон нийтийн оролцоог хангаж, тогтоол шийдвэрийн төсөл, бусад тооцоо судалгаа, санал, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангуулж, холбогдох хууль, журамд заасан  хугацаанд өргөн мэдүүлж, түүнд хяналт тавихыг сумын Засаг дарга (С.Баярмаа)-д даалгасугай. 

 

ДАРГА                          Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%