Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах

Огноо: 2024-02-27 Дугаар:02 Нээгдсэн:19

Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө

 батлах тухай

 

          “Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө” боловсруулсан тухай Засаг дарга С.Баярмаагийн мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, Төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

          1. Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-г хавсралтаар баталсугай.

          2.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-нд тусгасан 109 хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (С.Баярмаа)-д даалгасугай.

          2.1.Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

          2.2.Хөгжлийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гадаад, дотоод хөрөнгө оруулагчид, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэг авч хэрэгжүүлэх;

          3.”Сумын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зөвлөсүгэй.

         4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодод үүрэг болгосугай. 

 

 

 

ДАРГА                          Д.МӨНХБАТ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%