Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн дэмжих”урианы жилийн төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2024-02-27 Дугаар:03 Нээгдсэн:20

“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн

хөгжлийн дэмжих”урианы жилийн

төлөвлөгөө батлах тухай

 

          “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн төлөвлөгөө” боловсруулсан тухай Засаг дарга С.Баярмаагийн мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, Төлөөлөгчдөөс гаргасан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XVII хуралдааны 2023 оны 01 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVI Хурлаас ТОГТООХ нь:

          1.“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн төлөвлөгөө”-г хавсралтаар баталсугай.

          2.“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн төлөвлөгөө”-нд тусгасан 3 бүлэг, 12 зорилт, 33 хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (С.Баярмаа)-д даалгасугай.

          2.1.“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах;

          2.2.Урианы жилийн төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гадаад, дотоод хөрөнгө оруулагчид, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэг авч хэрэгжүүлэх;

        3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодод үүрэг болгосугай. 

  

ДАРГА                          Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%