Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай

Огноо: 2024-02-27 Дугаар:04 Нээгдсэн:126

Монгол Улсын Их Хурлын

сонгуулийн хэсэг байгуулах тухай 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 16-р хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах сонгогчдын санал авч, тоолох сонгуулийн хэсгийг Баянхангай сумын нутаг дэвсгэрт Найрамдал 1-р баг “Найрамдал” санал авах байрыг Сумын соёлын төв, Хөшөөт 2-р багт ”Хөшөөт” санал авах байрыг Цавхангай хорооллын Хөшөөт багийн төв гэж тус  тус тогтоосугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Хажидсүрэн)-нд даалгасугай.

ДАРГА                             Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%