Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарын байршил тогтоох тухай

Огноо: 2024-04-26 Дугаар:02 Нээгдсэн:102

Монгол Улсын Их Хурлын

сонгуулийн сурталчилгааны нэгдсэн

самбарын байршил тогтоох тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVII Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах гудамж талбай, олон нийтийн газрын байршлыг дараах газруудад байршуулахаар тогтоосугай.

1.1 Найрамдал 1-р баг Төрийн албан хаагчдын байр болон хуучин эрүүл мэндийн төвийн байрны хашааны урд талбай координат (өргөрөг 47057`3.09”N, уртраг 105032`55.34”E)  байршил

1.2 Хөшөөт 2-р баг Цавхангай хороолол засмал замын урд нийтийн ариун цэврийн байгууламжийн баруун тал талбай координат (өргөрөг 47054`29.97”N, уртраг 105035`10.80”E)  байршил

2. Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг зохих хэмжээ стандартад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2, 42.6 заалтын мөрдлөг болгон бэлтгэн байрлуулахын сумын Засаг дарга                        ( С.Баярмаа)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хажидсүрэн)-нд үүрэг болгосугай.

 

ДАРГА                             Д.МӨНХБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%