Монгол Улсын Их Хурлын ээлжит
сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн
хороо байгуулах санал уламжлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVII Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд дараах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг томилуулахаар санал уламжилсугай.
Дарга Д.Хишигбаатар Засаг даргын Тамгын газрын дарга
Нарийн бичгийн дарга Д.Хажидсүрэн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Гишүүд Н.Амарсанаа Нийгмийн бодлогын мэргэжилтэн
Д.Байгалмаа ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн
Д.Наранцацрал Төсөв төрийн сангийн мэргэжилтэн
Э.Энхцэцэг ЭМТ-ийн нягтлан бодогч
О.Буяннэмэх СӨБ-ийн багш
2. Тогтоолыг хуульд заасан хугацаанд аймгийн сонгуулийн хороонд хүргүүлж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хажидсүрэн)-нд даалгасугай.
ДАРГА Д.МӨНХБАТ