Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Жендэрийн салбар зөвлөл байгуулах тухай

Огноо: 2026-03-16 Дугаар:02 Нээгдсэн:36

Жендэрийн салбар зөвлөл байгуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

          1.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, стратеги төлөвлөгөө, урт дунд, богино хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах жендерийн салбар зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга:         Сумын Засаг дарга

Гишүүд:     Соёлын төвийн эрхлэгч

                   Хүний нөөц хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

                              Цэцэрлэгийн арга зүйч

                              Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан

                              Сургуулийн нийгмийн ажилтан

          Нарийн бичгийн дарга:

                            Нийгмийн бодлогын мэргэжилтэн

          2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тухай жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөн баталж хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулан гүйцэтгэлийн биелэлтийг тайлагнаж ажиллахын Жендэрийн салбар зөвлөлийн дарга, сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д үүрэг болгосугай.

          3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасугай.

ДАРГА                         Х.УЛАМСАЙХАН

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 35
11 / 31%
24 / 69%