Сумын Тэргүүлэх чиглэл батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаал ” Журам батлах тухай” тушаалын хавсралт “ Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ийн 3 дугаар зүйлийн 3.3.4, заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Тэргүүлэх чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2. Тэргүүлэх чиглэлийн дагуу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэр цех шинээр байгуулах, өргөжүүлэх талаар санал санаачилга гарган ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд даалгасугай.
ДАРГА Х.УЛАМСАЙХАН
