Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Газрын ангилал өөрчилж шилжүүлэх санал уламжлах тухай

Огноо: 2026-03-16 Дугаар:05 Нээгдсэн:35

Газрын ангилал өөрчилж шилжүүлэх  санал уламжлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1, 32.2.8, 48 дугаар зүйлийн 48.1,  Тариалангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.3 дах заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын Засаг дарга Б.Болортуяагийн өргөн мэдүүлсэн бэлчээрийн болон хот суурин газрыг нэмэгдүүлэх тухай санал, мэдээлэл, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан саналыг хэлэлцээд Тариалангийн газрыг хот суурийн газрын ангилал хооронд шилжүүлэх Хөшөөт баг Агро парк хороолол 471га, Тариалангийн газрыг бэлчээрийн ангилал хооронд шилжүүлэх Хөшөөт баг Хар ямаатын хөндий 10га нийт 481 га газрын саналыг тус тус дэмжиж талбайн солбицлыг хавсралтаар баталсугай.

2. Тариалангийн газраас бэлчээрийн газрын ангилал хооронд шилжүүлэх санал, холбогдох бичиг баримтын бүрдлийг ханган холбогдох дээд газарт хүргүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Байгаль орчин, газар, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.

  

       ДАРГА                           Х.УЛАМСАЙХАН

 

 Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2026 оны __ -р сарын __ -ны өдрийн

______ тогтоолын  хавсралт

ТАРИАЛАНГИЙН АНГИЛАЛААС ХОТ СУУРИН БОЛОН БЭЛЧЭЭРТ

ШИЛЖҮҮЛЭХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ 

Баг

Газрын байршил

Х

Ү

Талбай хэмжээ /га/

Шилжүүлэх ГНС ангилал

1

 

 

Хөшөөт 2-р баг

 

Агро парк хороолол

47°55'49.16"N

47°55'56.14"N

47°54'46.79"N

47°54'50.51"N

47°54'32.43"N

47°54'37.30"N

47°54'24.44"N

47°54'30.38"N

105°32'26.45"E

105°33'44.89"E

105°32'51.87"E

105°33'10.47"E

105°33'29.10"E

105°33'57.51"E

105°34'6.13"E

105°34'49.59"E

471

Хот суурин

2

Хөшөөт 2-р баг

Хар ямаатын хөндий

47°51'55.56"N

47°52'2.85"N

47°51'49.63"N

47°51'56.26"N

105°38'45.62"E

105°38'32.85"E

105°38'36.18"E

105°38'20.86"E

10

Бэлчээр

 

--ооОоо--

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 35
11 / 31%
24 / 69%