Сумын түүхт ой тэмдэглэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.18 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сум сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцээд сумын түүхт 50 жилийн ойг 2027 онд тэмдэглэхээр шийдвэрлэсэн тул тухайн саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга (Л.Төмөрчөдөр) нарт уламжилсугай.
2. Ой тэмдэглэх тухай саналыг уламжилж орон нутгийнхаа ололт амжилтыг сайтар зохион байгуулж, үр дүнтэй удирдан чиглүүлж ажиллахыг сумын Засаг дарга Б.Болортуяа-д даалгасугай.
3. Сумын түүхт 50 жилийн ойн бэлтгэл хангах, зохион байгуулалтын ажилд идэвх санаачилгатай, оролцож ажиллахыг сумын нийт ард иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдэд уриалсугай.
ДАРГА Х.УЛАМСАЙХАН
