Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

Огноо: 2026-05-12 Дугаар:03 Нээгдсэн:33

Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл

   сонгон шалгаруулах тов тогтоох тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалын хавсралт “Хоршоог хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” 2.10 дах заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит  Хурлаас ТОГТООХ нь:

1.2026 оны 5 дугаар сард Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг олон нийтэд мэдээлэн зээлийн эргэн төлөлт, санхүүжилт сангийн эх үүсвэрийг харгалзан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг олгосугай.

2.Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд үүрэг болгосугай

 

ДАРГА                               Х.УЛАМСАЙХАН

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 35
11 / 31%
24 / 69%