Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл батлах тухай.

Огноо: 2026-05-12 Дугаар:02 Нээгдсэн:49

Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх

чиглэл батлах тухай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалын хавсралт Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит  Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу “Хоршоо хөгжүүлэх сан”-ийн тэргүүлэх чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг баримталж сумын дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулан хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороонд үүрэг болгосугай. 

  

ДАРГА                               Х.УЛАМСАЙХАН

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 35
11 / 31%
24 / 69%