Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

Төв аймгийн Баянхангай сумын ИТХ

2020-2024 2020-2024

Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай

Огноо: 2026-05-12 Дугаар:04 Нээгдсэн:39

Газар нутгийг орон нутгийн тусгай

хамгаалалтад авах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 59 дүгээр зүйлийн 59.1.13, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3,  Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховордож буй буга, аргал, тарвага, шилүүс,  эдлэг шонхор зэрэг ан амьтан, жигүүртний амьдрах орчин байгалийн унаган төрх байдлыг хадгалах, ховор эмийн ургамал бүхий байгалийн нөөц газар болон шинэ чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр, булш тогтоцтой түүх соёлын дурсгалт газар, усан сан бүхий булаг шанд, рашааны эх экологийн болоод стратегийн ач холбогдол бүхий газруудыг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор Найрамдал багийн “Агуйт хайрхан”, “Цагаан нуурын хөндий” 980га доорх солбицол бүхийг               

1. 105’26’19.10"Е              47’50'26.57"М                  

2. 105’28'29 21"Е              47’50'51 76"М

3.  105’27'49.87"Е             47’52’43.34"М

4.  105’25'38.55"E             47’52'12.23“М        

газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.

          2. Дээрх газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацааг 40 жилийн хугацаагаар тогтоосугай.

          3. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн талаарх мэдээллийг холбогдох дээд шатны байгууллагад уламжилж бүртгүүлэн, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горимыг мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа)-д даалгасугай.

          4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, Байгаль орчин газар, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороонд тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА                              Х.УЛАМСАЙХАН

Суманд хөв цөөрөм байгуулах хэрэгтэй юу?

санал өгсөн: 35
11 / 31%
24 / 69%