Ерөнхий боловсролын сургуулийн дотуур
байранд сурагчдын авах журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.18 дах заалтыг тус тус үндэслэн үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хурлаас ТОГТООХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд сурагчдыг авах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Дээрх журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болортуяа), Ерөнхий боловсролын сургуулийн захирал (Б.Дуламжав)-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасугай.
ДАРГА Х.УЛАМСАЙХАН
